Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 21-ний лхагва гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулав.
Энэ талаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас мэдэгдэл хийжээ.
Тус мэдэгдэлд "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхэн нөхцөл байдлыг ойлгон, эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийж, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ унтрааж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-с дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.