Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна. Төслийн барилгын ажил 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулсан бөгөөд барилга угсралтын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

  • 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил;
  • 1500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил;
  • Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил;
  • 2000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил;
  • 1500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажлыг гүйцэтгэж байна. 

69703052e337fe7967a30f59

69703056e337fe7967a30f5a

6970305ce337fe7967a30f5b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.