АҮЭБЯ: Шатахууны хангамж тогтвортой хэвийн байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр буюу өртөөд болон замд яваа шатахуунтай 704 вагонцистерн байна. Үүнээс
- АИ-92 автобензин - 191 вагонцистерн буюу 11460 тонн,
- АИ-95 автобензин - 9 вагонцистерн буюу 60 тонн
- Дизель түлш - 479 вагонцистерн буюу 28740 тонн
- ТС-1 онгоцны түлш - 13 вагонцистерн буюу 780 тонн
- Шингэрүүлсэн шатдаг хий - 12 вагонцистерн тус тус байна.
Мөн буух өртөөдөөр харвал,
Толгойт өртөө
- АИ-92 автобензин – 53 вагонцистерн
- АИ-95 автобензин – 8 вагонцистерн
- Дизель түлш – 90 вагонцистерн
- ТС-1 буюу онгоцны түлш -12 вагонцистерн
- Шингэрүүлсэн шатдаг хий – 8 вагонцистерн
Рашаант өртөө
- АИ-92 автобензин – 30 вагонцистерн
- Дизель түлш -30 вагонцистерн
Улаанбаатар өртөө
- Дизель түлш – 3 вагонцистерн
Эрдэнэт өртөө
- АИ-92 автобензин – 5 вагонцистерн
Дархан өртөө
- АИ-92 автобензин -13 вагонцистерн
- АИ-95 автобензин – 1 вагонцистерн
- Дизель түлш – 53 вагонцистерн
Чойр өртөө
- АИ-92 автобензин -2 вагонцистерн
- Дизель түлш -31 вагонцистерн
Сайншанд өртөө
- Дизель түлш – 24 вагонцистерн тус тус байна.
2026 оны 01 дүгээр сарын 01-20-ны өдрүүдэд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг автозамын боомтоор нийт 173,182 тонн шатахуун орж ирээд байна. Тодруулбал, 69225 тонн АИ-92 автобензин, 1987 тонн АИ-95 автобензин, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш тус тус импортолжээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.