Аваргуудад халгаатай башё үргэлжилсээр
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Секиваке Киришима Б.Лхагвасүрэн найман даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас зургаан бөх долоон даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Тэргүүлэгчдийн эгнээнд аваргууд байхгүй байгаа ба Хошорюү С.Бямбасүрэн, Оносато нар хэн хэн нь сүүлийн хоёр өдөр дараалан дахин өвдөг шороодож зургаан даваа, гурван унаатай явж байна. Хэрэв аваргууд дахин өвдөг шороодвол башёг дундаас нь орхихоос өөр аргагүй болох биз.
Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаанд дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүдийн барилдааны үр дүнгийн мэдээлэл:
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /6-3/ - Маэгашира /4/ Атамифүжи /7-2/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /8-1/ - Маэгашира /2/ Ура /1-8/
Маэгашира /5/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-6/ - Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-4/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /3-6/ - Маэгашира /9/ Гонояама /3-6/
Маэгашира /11/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-6/ - Маэгашира /14/ Митакеуми /4-5/
Маэгашира /17/ Асахакүрюү Р.Жамъянтогтох /5-4/ - Маэгашира /11/ Нишикифүжи /6-3/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийг нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.