Жон Хиггинс: "Би финалд хэрэггүй тоглолоо"

Мэргэжлийн снукер биллиардын хамгийн нэр хүндтэй, гурван оргил тэмцээний нэг болон Мастерс тэмцээнд Кайрен Уилсон анх удаагаа түрүүллээ. 

d26ee4d073cd49309e8e615d7b1014ca

Мастерс нь чансааны оноо олгодог тэмцээн биш бөгөөд зөвхөн шилдгүүд урилгаар оролцдог тэмцээн билээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй 16 тамирчны "тулаанд" түрүүлэх нь, Paul Hunter-ийн нэрэмжит цомыг хүртэх нь дэлхийн аваргын цомыг өргөсөнтэй дүйцэхүйц үнэ цэнтэй байдаг. Энэ удаагийн буюу 52 дахь удаагийн мастерсийн шигшээд дэлхийн дөрвөн удаагийн аварга бөгөөд мастерсийн хошой аварга Жон Хиггинс болон 2024 оны дэлхийн аварга Кайрен Уилсон нар тунан үлдсэн юм. Өмнө нь хоёр ч удаа шигшээд шалгарч байсан ч түрүүлж үзээгүй явсан Кайрен Уилсон домогт Хиггинсийг 10:6 харьцаагаар буулган авч түрүү хүртлээ. 

Кайрен Уилсон : "Ээжийнхээ хүслийг биелүүллээ"

Уилсон ялалтынхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байсан бөгөөд "BBC"-д өгсөн ярилцлагадаа:

"2018 оны финалд хожигдоод би уйлж байсан, одоо ч уйлахгүйг хичээж байна. Энэ бол жинхэнэ "тулаан" байлаа. Жон бол миний шүтээн, үлгэр дуурайлал минь. Түүнийг ийм том финалд хожно гэдэг насан туршдаа бахархаж явах зүйл яах аргагүй мөн."

Тэрээр мөн гэр бүлийнхээ тухай дурдаж:

"Миний ээж энэ цомыг (Paul Hunter) надаас илүү хүсэж байсан биз. Ээждээ өгсөн амлалтаа биелүүлсэндээ маш их баяртай байна. Өнгөрсөн хэдэн сар миний хувьд хүнд байсан (эхнэрийнх нь бие муудаж, цохиур нь хугарсан зэрэг), гэхдээ би бууж өгөөгүй."

14e3015e53d1424b91c9d449f51b7253

Жон Хиггинс: "Би финалд хэрэггүй тоглолоо"

Домогт "Шотланд эр" өөртөө шүүмжлэлтэй хандалаа:

"Үзэгчид гайхалтай байлаа, тэдний өмнө гарч ирэх тэр мэдрэмж миний карьерын хамгийн сайхан мөчүүдийн нэг байв. Гэхдээ би өөрөө финалд үнэхээр муу байлаа. Кайрен надаас хамаагүй илүү байсан, тэр гайхалтай аварга."

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.