Нийслэлийн татварын даргыг ажлаас нь халж, бусад дүүргийн хэлтсийн дарга нарыг тушаал бууруулна
Дубай руу аялсан нийслэлийн татварын даргыг ажлаас нь халж, бусад дүүргийн хэлтсийн дарга нарыг тушаал бууруулах шийдвэр гаргажээ.
ТЕГ-ын газраас тус асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "ТЕГ-ын харьяа нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн дарга нар энэ оны 01.03-01.10-ны өдрүүдэд Дубай хотод аялсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Төрийн албан хаагч нь ёс зүйн хэм хэмжээ, дэг журам сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр болон алдаа зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх зарчим, хуулийн зохицуулалттай. Төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн татварын газрын даргыг төрийн албанаас чөлөөлөх, дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулах арга хэмжээ авсан болно" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.