Яруу найрагч Ц.Хулан гадаад улсад цагаачлал хүссэн өргөдөл бичжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өршөөл үзүүлсний дагуу Яруу найрагч Ц.Хуланд өнгөрсөн оны долоодугаар сард суллагдсан. Гэвч түүнийг суллагдсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буйд Ц.Хулан бухимдан цахим хуудастаа дараах байр суурь илэрхийлжээ.
Яруу найрагч Ц.Хулан:
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нар танаа Ц.Хулан намайг гүтгэн дайрч давшилсан мэдээлэл хэрээс хэтэрч, төр, төрийн тэргүүн, төрийн тусгай үүргийн байгууллага болон хувь хүний нэр төрд халдаж, гутаан доромжлох үйлдэл сүүлийн хоёр хоногт идэвхэжсэн байна.
Миний бие маш нууц хэргийг задалж үл болох хуулиар сануулсны дагуу олон нийтэд мэдээлээгүй нь, намайг яллан цоллох завтай, ард иргэдээ гадаад улс орны захиалгатайгаар, зориудаар хагалан бутаргах гэмт үйлдэл гэж харж байна. Үйлдэлд нэгдсэн сайтуудыг цахимд тандалт хийлгэхэд 120 гаруй хуурамч нэр хаягаас, өндөр давтамжтайгаар мэдээллээ түгээжээ. Хэргийн бүх учир зангилааг тайлж, иргэнээ хамгаалсан тагнуулын газар, намайг эрх чөлөөтэй золгуулсан төрийн тэргүүнд ямагт талархаж явдаг миний хувьд, бидний дунд яс хаяж, мууг минь үзэх санаа агуулсан эдгээр сайтуудыг шалгаж, хууль журмыг сануулахад илүүдэхгүйг хэлмээр байна. Төрийн нууц задлаагүйг, эдний бичиж буй шиг олон сая төгрөг доллар аваагүйг та нар мэднэ!
Найрагч хүнд эх орон, эх орны нэгэн адил, нэр төр үнэтэй! Энэ үгүй бол гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шанг хүртээж өгөхийг хүсье гэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.