Шатаж байсан байшингаас бага насны хоёр хүүхдийг аварчээ

Шатаж байсан байшингаас бага насны хоёр хүүхдийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх үедээ бага насны хүүхдүүдийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.

Чингэлтэй дүүргийн 19-р хороонд "Байшин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2026.01.19/-ний 10:17 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 7х7 метр хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг шуурхай унтраажээ.

Гал түймрийг унтраах үед өрөөнд 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүхэд байсныг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангажээ.

Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.