Х.Ганхуяг: Баянгол дүүргийн зорилтот бүлгийн бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ
Баянгол дүүргийн зорилтот бүлгийн бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлжээ.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд зорилтот бүлгийн 102 хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамруулан ажиллалаа. Дүүргийн хэмжээнд нийт 1,100 орчим зорилтот бүлгийн хүүхэд байгаа тул жилийн хугацаанд шат дараатайгаар бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөж "Хэнийг ч орхигдуулахгүй байх" зорилт дэвшүүлээд байна.
Эрүүл мэндийн хяналтын урьдчилан сэргийлэх үзлэгт мэдрэл, цусны эмгэг, чих хамар хоолой, зүрх судас, үе мөч, мэс засал, хоол боловсруулах, шүд, нүдний мэс засал, бөөр, дотоод шүүрэл зэрэг чиглэлээр үзлэг оношилгоо хийж байна. Уг кабинетын үзлэг нь хүүхдийг эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд цаашдын эмчилгээ, хяналтыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Үзлэгийн үеэр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг эмнэлгүүдэд 50 ширхэг суурин компьютер, хоолны технологид ашиглах 25 ширхэг хөлдөөгч олголоо.
Мөн “Ротари”, “Хангай” клубийн дэмжлэгээр доод мөчний саажилттай 10 хүүхдэд хүүхдийн тэрэг бэлэглэлээ.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран олон талт ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, эмчилгээ үйлчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд байна. Цаашид ч иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах байх болно гэжээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.