“Бяцхан зүрх” төслийн хүрээнд 40 хүүхэд эдгэрчээ

“Бяцхан зүрх” төслийн хүрээнд 40 хүүхэд эдгэрчээ
"Энержи Ресурс" ХХК 2019 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Бяцхан зүрх” төслийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 42 хүүхдийг БНХАУ-д эмчлүүлэн, олон гэр бүлд итгэл найдвар, аз жаргал бэлэглэсэн билээ.
 
Тус төслийн хүрээнд зүрхний мэс засалд орсон хүүхдүүдээс:
  • 2019 онд арван хүүхэд,
  • 2024 онд найман хүүхэд,
  • 2025 онд есөн хүүхэд тус тус хамруулан, давтан үзлэг хийлгэжээ.

Эмч нарын дүгнэлтээр хүүхдүүдийн зүрхний үйл ажиллагаа хэвийн, цаашид гүйж харайх, дасгал хөдөлгөөн хийхэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл, идэвхтэй амьдрах бүрэн боломжтой гэсэн сайхан мэдээтэй ирсэн байна.

Энэхүү гэгээлэг үйлсэд сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.