Иран даяар интернэтийн тасалдалд оржээ

Иран даяар интернэтийн тасалдалд оржээ

Ираны Засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан өргөжиж, өнгөрөгч пүрэв гаргийн орой тус улс даяар интернэтийн тасалдалд оржээ.

Эдийн засгийн хямрал, байнгын хяналтын дарамт шахалтад бухимдсан иргэд эрх баригч теократ дэглэмийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, олноор жагсаж эхэлснээс хойш 12 өдөр өнгөрөөд байна. Өдгөө 100 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан дэгдээд байгаа ч эрх баригчид олон нийтийн уур хилэн, шаардлага гомдлыг шийдвэрлэх бус, эсэргүүцлийг нам дарах арга барилаа хадгалсаар байна.

dd3c0b2c45654f69a6cf755c5f344c1e

Өнгөрөгч пүрэв гарагт нийслэл Тегеран болон бусад томоохон хотод эхэлсэн жагсаалын дараа эрх баригчид интернэтийн холболт болон харилцаа холбооны шугам сүлжээг бүрэн тасалжээ. "Жагсагчдын эсрэг хүч ашиглаж, олноор нь хөнөөх гэж байгаа үед улс орон даяар интернэт таслах нь Ираны дэглэмийн гол стратеги" хэмээн "NetBlocks" кибер аюулгүй байдлын хяналтын компанийн захирал тэмдэглэсэн юм.

Өргөн хүрээний жагсаал эхэлснээс хойш дор хаяж 45 жагсагч амь үрэгдсэний дотор найман хүүхэд байжээ. Мөн хэдэн зуун хүн шархдаж, 2000 гаруй хүнийг саатуулаад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.