Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км орчим зайд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 07:51 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Ханх сум болон Цагааннуур сумын ЗДТГ, Ханх сумын Далайн зах багийн иргэдээс чичирхийлэл мэдрэгдсэн эсэхийг тодруулахад бага зэрэг мэдрэгдсэн гэжээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 2025 онд 19 удаа, 2026 он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн эхний тохиолдол болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.