Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй
Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв.
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагддаг билээ. Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо 13.5 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх мөнгөн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялддаг тул даатгуулагч 792,000 төгрөгөөс 13.5 хувиар тооцон төлөх юм.
2026 онд төлөх сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 13.5 хэвээр бөгөөд төлөх мөнгөн дүн 2025 онтой адилхан 106,920 төгрөг байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.