Ч.НОМИН: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

Ч.НОМИН: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ
 
"UN Tourism"-оос сар бүр эрхлэн гаргадаг олон улсын "World Tourism Barometer" тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан талаар Улсын Их хурлын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр:
-2025 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 851 мянга буюу 2024 онтой харьцуулахад 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй байна. Мөн, уг үзүүлэлт нь цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь Монгол Улс аялал жуулчлалын салбарт дэлхийн хэмжээнд хамгийн хурдтай сэргэж буй орнуудын нэг болсныг харуулж байна.
22e757af279b438bb2ca8b203bc80bf3
Энэхүү үр дүн нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн цогц бодлого, шийдвэрүүдийн бодит илрэл юм. 
Үүнд:
- 2030 он хүртэлх аялал жуулчлалын салбарын стратегийг BCG-тай хамтран олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан,
-2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан,
-GoMongolia үндэсний брэндийн сурталчилгаа, коммуникацийн хөтөлбөрийг олон улсын түвшинд далайцтай хэрэгжүүлсэн,
-Визний нөхцөлийг хөнгөлж, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлсэн зэрэг бодлогын цогц арга хэмжээнүүд багтаж байна.
Цаашид аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг тууштай хэрэгжүүлж, жил бүр дунджаар 16 хувийн өсөлтийг хадгалж чадвал, 2030 он гэхэд жуулчдын тоо 2 саяд хүрч, салбарын эдийн засагт эзлэх хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрэх бүрэн боломжтой юм хэмээжээ.
a8e78b53199b486ab2ccace63f4057df

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дамдин 1 өдрийн өмнө
Та нарын хийснээс илүүгээр physical asia-д орсон хэд монголыг сурталчилж өглөө. Жуулчдын тоо өсвөл энэ хэдэд талархах хэрэгтэй