Засгийн газраас бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй гэв
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийх үеэрээ “Олон овоот, Бортээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох” талаар танилцуулсан байдаг.
Үүнээс үүдэж иргэдэд бэлэн мөнгө тараана гэсэн мэдээлэл гарчээ.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХГ-аас “Бэлэн мөнгө тараах шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.