Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -11...-13 градус хүйтэн байна.     

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -12...-14 градус хүйтэн байна. 

05 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.