“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ
Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болох юм. Тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа тэргүүтэй уран бүтээлчид оролцоно. Мөн "UB DANCE" бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off зэрэг хамтлаг, дуучид оролцох аж.
Тус арга хэмжээнд:
- 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;
- Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;
- 2015 оны UBS телевизийн "My Voice" тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;
- Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, "One Championship" холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;
- Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.
Тоглолт 00:30 минут хүртэл үргэлжилэх бөгөөд 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.