Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдсан “Мөсөн хотхон”-ыг танилцуулах үеэрээ эрчим хүчний төслүүдийн талаар дараах мэдээллийг өгчээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төслийг хэрэгжүүлнэ. ДЦС-5, Эмээлтийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц, Дэнжийн мянгын хийн дулааны станц, Хан хиллсийн хажууд хийн дулааны станц, Дамбадаржаагийн дулааны станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барихаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бид ирэх онд цахилгаан болон хийн шилжилтийг хийнэ. Улаанбаатар хотод хатуу түлш түлж байгаа 174 мянган өрх бий. Энэ жил хоёрдугаар сарын 1-н гэхэд 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлж байна. Айлууд сэтгэл хангалуун байна” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.