БНСУ-ын “High1 resort”-ын төлөөллийг Соёлын дэд сайд Г.Дашням хүлээн авч уулзав

БНСУ-ын “High1 resort”-ын төлөөллийг Соёлын дэд сайд Г.Дашням хүлээн авч уулзав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням БНСУ-ын “High1 resort”-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Woo Hyuk Lee (Ү Хёг Ли), Захиргаа удирдлагын газрын захирал Hyoung Woo Shim (Хён У Шим), Зохион байгуулалтын хэлтсийн дарга Yeong Min Heo (Ён Мин Хо), дарга Min Ho Lee (Мин Хо Ли), Маркетингийн төлөвлөлтийн албаны захирал Woo Sick Lee (Ү Шиг Ли), Олон улсын маркетингийн багийн ахлагч Eung Ju Heo (Ын Жү Хо), Хүний нөөцийн хөгжлийн багийн дэд менежер Hyoung Sup Min (Хён Соп Мин), Хүний нөөцийн хөгжлийн багийн менежер Yeeun Shin (Е Ын Шин), Олон улсын маркетингийн багийн туслах менежер захирал Kim Taewan нарыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын өвлийн спортын төрлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсаас өвлийн олимпын төрөлд оролцдог тамирчдын бэлтгэл сургуулилтыг БНСУ-ын “High1 resort”-д хангуулах, өвлийн спортоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллахаар болов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.