Шатахууны нийлүүлэлтийг 2026 оны 1 дүгээр сард хоёр дахин нэмэгдүүлнэ

Шатахууны нийлүүлэлтийг 2026 оны 1 дүгээр сард хоёр дахин нэмэгдүүлнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ. 

Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааныг тэргүүлж худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр гээд олон чиглэлд зөвлөлдөж бодит үр дүнд хүрлээ. 

ec9f1faf0ce4475e8eb19b8d80f01f28

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үр дүнд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А.Козлов "Шатахууны нийлүүлэлтийн асуудлыг дээд түвшний яриа хэлэлцээрийн үeэр ярьж тохиролцсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт асуудалтай байгааг ойлголоо. Комиссын хурал дуусгаад буцаж очмогц ЭХЯ болон нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж асуудлыг ярилцан шуурхай арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.

Мөн тэрээр 2026 оны 1 дүгээр сард нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн амласан байна. 

35112bf48c474275951dc65de0967821

a601ec1ffc63409d921ca5cf48988257

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.