Монгол Улс, ОХУ 2026-2028 онд спортын салбарт хамтран ажиллана
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан өнгөрсөн онд ОХУ-ын Москва хотноо болж байсан бол энэ удаагийн 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр (2025.12.19) зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааны протоколд гарын үсэг зурсан юм. Мөн Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, ОХУ-ын Спортын яам хоорондын 2026-2028 оны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.