Сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ

Сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна.

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амарна.

Өвлийн хамгийн хүйтэн үед амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой. Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургаадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.