ТАНИЛЦ: Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлт оржээ

ТАНИЛЦ: Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлт оржээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.

Тодруулбал

  • Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.
  • Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.
  • Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.
  • Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.
  • Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэжээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочиэ 31 минут өмнө
Өөрчлөгдөж сайжирсан юм алга