Хятад, Монголын Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүсийн талаар

Хятад, Монголын Эдийн Засгийн хамтын ажиллагааны бүсийн талаар

Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн чухал зөвшилцлийн үр дүнгийн нэг юм. 

2016 оны 5 дугаар сард Хятад, Монгол хоёр тал "Хятад, Монголын Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төсөл"-д гарын үсэг зурсан юм. 2019 оны 6 дугаар сард "БНХАУ-ын Засгийн газар ба Монгол Улсын Засгийн газрын хооронд Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээр" байгуулагдсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сард Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон юм. Улмаар 2024 оны 3 дугаар сарын 19-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор баталгаажуулсан байдаг. 

Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн нийт талбай нь 18.03 км², үүнээс Хятадын талын бүсийн талбай нь 9.03 км², Монголын талын бүсийн талбай нь 9 км² байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар, Хятадын талын бүсэд нийт 15 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, 3 км² талбай бүхий цөм бүсийн "долоон холбоо, нэг тэгшлэл" дэд бүтцийг бүрэн байгуулж, хаалттай горимоор ажиллуулах анхан шатны нөхцөлийг бүрдүүлсэн.

Аж үйлдвэрийн төлөвлөлтийн талаар, Хамтын ажиллагааны бүс нь Хятад, Монгол хоёр талын нөөцийн давуу байдалд тулгуурлан, "хоёр зах зээл, хоёр төрлийн нөөц"-ийн давуу талыг бүрэн ашиглаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж үйлдвэрийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтдаа хөгжих зорилго тавин ажиллаж байна.

1. Олон улсын логистик

Төлөвлөсөн талбай нь 160 га бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах стратегийн боломжийг ашиглаж, төмөр зам, авто замын сүлжээ болон хил, хотын давуу талд тулгуурлан, бараа бүтээгдэхүүний цуглуулалт, боловсруулах төв, татварын баталгаатай логистик, хүйтэн сүлжээний логистик, мэргэжлийн логистик, эм, эмнэлгийн логистик, ухаалаг логистик зэрэг төслүүдийг хөгжүүлж, орон нутгийн төмөр зам, авто замын нэгдсэн, орчин үеийн олон улсын логистикийн зангилаа бий болгоно.

2. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл төлөвлөсөн талбай нь 312 га бөгөөд нөөц баялаг, технологи, зах зээлийн давуу талд тулгуурлан, түүхий эдийг гадаадаас татах, эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, бүсийн дотор нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ.

3. Хилийн чанадын аялал жуулчлал

Төлөвлөсөн талбай нь 132 га бөгөөд Хятадын талын бүс нь аялал жуулчлалын давуу талаа түшин, амралт, спорт, эрүүл мэндийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ.

Монголын талын бүс нь чөлөөт бүсийн нээлттэй бодлогыг ашиглан, энтертайнмент, морин спорт, уралдаан, татваргүй худалдааг хөгжүүлнэ.

Чухал бүсэд орон нутгийн өвөрмөц соёл, татваргүй худалдаа, амралт, чөлөөт цаг, эмчилгээ, сувилал, соёл урлагийн тоглолт, ардын уламжлалт зан заншлын туршлага, бүтээлч инновацийн үзэсгэлэн, спортын тэмцээн, адууны аж үйлс зэрэг Хятад, Монголын онцлог бүхий аялал жуулчлалын иж бүрэн төслийг хөгжүүлнэ.

4. Орчин үеийн үйлчилгээний салбар

Төлөвлөсөн талбай нь 299 га бөгөөд том дата, хиймэл оюун ухаан, 5G зэрэг мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан, хил дамнасан дижитал худалдаа, хил дамнасан цахим худалдаа, соёл, урлагийн бүтээлийн арилжаа, гадаад худалдааны нэгдсэн үйлчилгээнийн платформ зэрэг худалдааны шинэ хэлбэрүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.

Мөн дараах үйлдвэрлэлийн үйлчилгээний салбаруудыг өргөжүүлнэ.

Үүнд, олон улсын санхүү, санхүүгийн түрээс, бизнесийн үйлчилгээ, судалгаа, дизайн, мэдээллийн технологи, хяналт, шинжилгээ, баталгаажуулалт зэрэг олон салбарыг багтаасан.

Түүнчлэн дараах амьдралын үйлчилгээний салбаруудыг хөгжүүлнэ.

Үүнд, олон улсын эмнэлгийн үйлчилгээ, олон улсын боловсрол, олон улсын соёл сургалт зэргийг багтаана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.