Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав

Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өнөөдөр 22-ын товчоо болон Биокомбинатын гүүрийн орчимд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй салбар төмөр замын төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг газар дээр нь шалгав.

Салбар төмөр замыг Улаанбаатар хотоос тойруулан, төв магистрал шугамд Толгойт өртөө орчмоор холбох ажлыг түргэвчлэх шаардлагатайг сайд онцолж, газар чөлөөлөлтийн зохион байгуулалтыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж ирэх хавраас 24 км холболтын шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

Холболтын төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв коридороор дамжин өнгөрдөг ачааг Хөшигтийн хөндий рүү чиглүүлэх боломж бүрдэж, хотын түгжрэлийг 20–30 хувиар бууруулах, мөн 34 нэр төрлийн аюултай ачааны эрсдэлийг арилгах нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.