Говийн байгаль, түүхийн музейн барилга “Оны шилдэг барилга”- аар шалгарчээ
“Би Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат. Улаанбаатар хотод Соёл, урлагийн их сургуулийг соёлын өв, музей судлалын мэргэжлээр суралцаж төгсөөд 2022 онд нутагтаа эргэн ирж, Даланзадгад суманд Говийн байгаль, түүхийн музейд ажиллаж эхэлсэн хэмээн Говийн байгаль, түүхийн музейн Боловсролын ажилтан С.Нэргүймаа ярьж байна.
Тэрбээр, Өмнийн говиос олдсон өвсөн тэжээлт болон махчин үлэг гүрвэлийн олдвор, чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологийн болон палеонтологийн олдвор нь манай музейн онцлох үзмэрүүд юм. Манай музей нь аялал жуулчлалын цэг төдийгүй, өв соёл, түүхээ хүүхэд, залуучуудад таниулах, төрсөн нутгаараа бахархах сэтгэл төлөвшүүлэх, мэдлэг боловсрол түгээх өргөө юм хэмээн тодотголоо.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан 10.9 тэрбум төгрөгөөр Говийн байгаль, түүхийн музейг барих ажлыг санхүүжүүлсэн юм. Тус төслийг Монгол Улсын ШУА-ийн Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид хамтран хэрэгжүүлж, “Аглут” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд “Барилгачдын өдөр-2022” арга хэмжээний үеэр “Оны шилдэг барилга”- аар шалгарсан юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.