Хөх хотын сүүний үйлдвэр нь дэлхийд тавдугаарт ордог бөгөөд ирээдүйд 2 тэрбум хүнийг шим тэжээлээр хангана
Мэннью групп нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн сүүний үйлдвэрийн шилдэг арван компанийн жагсаалтад олон жил дараалан бичигдэж иржээ.
Урд хөршийн Өвөрмонголын зах зээлд тэргүүлэх байр суурьтай бөгөөд төв байр нь Хөх хотод оршдог. Тус үйлдвэрийн шингэн сүү, зайрмаг, хуурай сүү, бяслагыг Өвөрмонголын хот суурин, зах хязгаарын аль ч дэлгүүрээс олж хэрэглэж болно. Өвөрмонголоор зорчиж байсан манай улсын иргэд ч энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан нь дамжиггүй.
БНХАУ-аас гадна Мэнньюгийн бүтээгдэхүүн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс, Хойд Америк зэрэг олон оронд худалдаалагддаг аж.
Өнгөрөгч 2024 онд Мэннью 886.7 тэрбум юанийн орлого олсон бол үүнээс цэвэр ашиг нь 72.6 тэрбум. Хятадын хэмжээнд 45 үйлдвэрлэлийн баазтай бөгөөд Шинэ Зеланд, Австрали, Индонез, Филиппинд салбар үйлдвэрүүдтэй.
Жилдээ 14 сая тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 2 сая тонн сүү үйлдвэрлэж байна
Тус сүүний үйлдвэр 1,7 сая үхэртэй бөгөөд нэг үхрээс өдөрт 42 литт сүү гаргаж авдаг аж.
"Бэлчээрээс аяганаас cүү хүртэл" гэсэн уриатайгаар чанарын менежментийн иж бүрэн тогтолцоог хийж, үйлдвэрлэлдээ тоон технологи, ухаалаг систем ашиглаж, хэрэглэгчдэд өндөр чанарын сүүн бүтээгдэхүүн хүргэдэг байна. Тус компани Олимпийн дэлхийн хамтрагч, FIFА Дэлхийн цомын албан ёсны ивээн тэтгэгч, БНХАУ-ын Хелбембегийн холбооны "Хятадын баг"-ийн албан ёсны түнш, БНХАУ-ын сансар судлалын стратегийн түнш болжээ.
Ирээдуйд Мэннью хоёр тэрбум хэрэглэгчийг шим тэжээлээр хангах алсын хараатайгаар ажиллаж байна.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.