Цаг агаарын хүнд нөхцөлтэй байгаа ч хот хооронд 47 чиглэлд тээвэр хэвийн үргэлжилж байна

Цаг агаарын хүнд нөхцөлтэй байгаа ч хот хооронд 47 чиглэлд тээвэр хэвийн үргэлжилж байна
2025.11.14-ний 22:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 47 чиглэлд 88 тээврийн хэрэгслээр 2112 зорчигч зорчиж байна. Дархан, Орхон,Булган, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж байна. Бусад нутгаар тогтуун тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэж АТҮТ-өөс мэдээлэв.
 
Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч байна.
Иймд иргэд та бүхэн
-Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
-Замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах
-Шатахууны нөөц, харилцаа холбооны хэрэгслийн бэлэн байдлыг хангах
-Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.