АТҮТ: Улаанбаатар-Хатгал чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээлээ
"Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Тариалан сум-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон-Улаанбаатар хот" чиглэл энэ 2025 оны 12 сарын 12-ны өдрөөс явж эхэлнэ гэж АТҮТ-өөс мэдээллээ.
ХХ79 чиглэлийн дугаартай “Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Хатгал тосгон” чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоосон байсан бөгөөд уг чиглэлийн үйлчилгээг сэргээж байгаа ажээ.
Цагийн хуваарь:
-Улаанбаатар хот талаас/ Драгон зорчигч тээврийн төв/ 5,7 өдрүүдэд 10:00 цагаас
-Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 5,7 өдрүүдөд 07:30 цагаас
Үнэ тариф:
-Том хүн -88400
-Хүүхэд -44200

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.