Бүгд Найрамдах Итали Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Бүгд Найрамдах Итали Улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ.
 
Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурсан байна.
 
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжуудыг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх чухал үүрэгтэй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.