"Би Яа Ди" 2024 онд 4 сая ширхэг автомашин борлуулжээ
"Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшилъя" Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Гуандүн, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээ үргэлжилсээр байна.
Монголын сэтгүүлчдийн баг хамт олныг "Би Яа Ди" цахилгаан автомашины үйлдвэрээр зочилжээ.

"Би Яа Ди" цахилгаан автомашины үйлдвэр нь 2024 онд 4 сая ширхэг машин борлуулж, хамгийн өндөр борлуулалт хийсэн Хятадын анхны автомашины брэнд болжээ.
Тус компанийн үйл ажиллагаа автомашин, батерей, нарны эрчим хүч, эрчим хүч хадгалах систем зэрэг олон салбарыг хамардаг бөгөөд судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ эрхэлдэг олон улсын корпорац болж хөгжөөд байгаа аж. Тус компани технологийн инновацаар дамжуулан “Дэлхийн температурыг 1 градус бууруулах” гэсэн зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд тус компани нь цахилгаан үйлдвэрлэл /нарны эрчим хүч/ – эрчим хүч хадгалах – хэрэглээ /цахилгаан машин + цахилгаан сүлжээтэй харилцах/” гэсэн эрчим хүчний иж бүрэн экосистемийн сүлжээг бий болгожээ.
"Би Яа Ди" нь Blade батерей, DM-i супер хосолсон хөдөлгүүр, e-платформ 3.0 зэрэг гол технологийн давуу талд тулгуурлан Qin, Han, Tang, Song гэх мэт нэртэй автомашины загваруудыг бүтээсэн бөгөөд бүтээгдэхүүн нь дэлхийн олон улс оронд экспортлогдож байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.