Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлжээ
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна дараах байдлаар хууль бус үйлдэл гарах тохиолдол гарсаар байна. Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлэх, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Энэ хүрээнд Тагнуулын байгууллагаас дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж буй. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-нд улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлж, таслан зогсоосон анхны тохиолдол болсон юм.
Иймд иргэд та бүхнийг бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.