🔴С.Бямбацогт: Оюутолгойн сонсголд гадаад томилолттой учир оролцож амжихгүй
Энэ сарын 8-нд сонсгол болно. 300 гаруй нэрсийн дотор миний нэр байгаа. Би 8-нд оролцож амжихгүй. Сонсгол зохион байгуулж байгаа түр хороонд албан ёсоор бичгээр мэдэгдсэн байгаа. Гадаад томилолттой учраас.
Би 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдаж, 2011 онд хувь нийлүүлэлтийн гэрээ байгуулагдсан. Энэ үед ОТ-н гэрээг Монголын талд илүү үр өгөөжтэй байх ёстой, хангалттай үр өгөөжтэй биш байна гэж шүүмжилж дуугардаг цөөхөн гишүүдийн нэг байсан.
Сонсгол 5 хоног үргэлжилнэ шүү дээ. Боломжгүй. Хэзээ дуусах юм, дуусахаас өмнө ирвэл оролцоно шүү дээ. Надад тэнд оролцохоос айгаад, ичээд, зугтаагаад эсвэл хэлэхгүй байх, нуугаад хаагаад байх мэдээлэл юу ч байхгүй. Харин ч байж байвал оролцоно.
Өнөөдөр ОТ-н хэлэлцээрийг сайжруулах ажлыг Засгийн газар хийгээд хэрэгжүүлээд явж байгаа. Манай сайд нар илүү санаачилгатай, үр дүнтэй ажиллаж байгаа. 2011 онд хийсэн ОТ-н хэлэлцээр, хувь нийлүүлэлтийн гэрээ, 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ энэ Засгийн газрын үед, өөрөөр хэлбэл Занданшатар Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын үед илүү сайжраад, Монголчуудад илүү үр өгөөжтэй болно гэдэгт би итгэлтэй байгаа.
Анх бид нар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед Монголын талд, Монгол Улсын ард түмэнд ноогдох үр өгөөж нь 53%, хөрөнгө оруулагч компанид ноогдох үр өгөөж нь 47% байна гэсэн хөрөнгө оруулалтыг анх байгуулсан байдаг. Яг өнөөдөр бодит байдал дээр хөрөнгө оруулагч компанид ноогдож байгаа үр өгөөж нь 75%, Монголын талд ноогдож байгаа үр өгөөж нь 25% байгаа. Энийг анх ярьж байсан хөрөнгө оруулалтын гэрээнд тохирсон энэ хэмжээнд, анх амлаж байсан амлалтдаа хүрээч ээ гэдэг шаардлагыг бидний хэлэлцээрийн ажлын хэсэг, манай Жавхлан сайд, Дамдинням сайд тэргүүтэй сайд нар маш эрчимтэй тавьж ажиллаж байгаа.
Мөн хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах дээр тодорхой үр дүн гарах ёстой гэж харж байгаа. Мөн менежментийн гэрээний төлбөр гэж зардал дээр суурилсан 6%-ийн төлбөр авдаг. Энийг цэгцлэх ёстой. Ямар ч компанийн эзэд, хувьцаа эзэмшигчид нь компанийнхаа гүйцэтгэх удирдлагатай гэрээ хийхдээ "Чи миний компанийг, миний өмчийг үр өгөөжтэй байлгаж чадвал, ашигтай ажиллуулж чадвал чамд ашгаас нь, орлогоос нь тэдэн хувийг өгнө" гэж гэрээ хийдэг. Гэтэл энэ хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд "Хэр их зардал гарна, тэр зардлаас нь 6% ав" гэсэн тийм гэрээ хийчихсэн байна лээ. Тийм болохоор ОТ компани өнөөдөр ашиггүй ажиллаад байгаа. Зээлийн дарамтад ороод байгаа, Монголчуудыг өрөнд оруулаад байгаа асуудал үндсэндээ зардал гаргаад байх тусмаа гүйцэтгэх удирдлагууд нь гарсан зардлаасаа 6%-ийн урамшуулал авдаг. Энэ буруу гэрээтэй холбоотой. Энийг бид нар өөрчлөөд орлого, үр дүнгээс нь 6%-аа авна уу, 3% авна уу ийм болгож өөрчлөх юм болбол энэ ОТ-г удирдаж байгаа гүйцэтгэх удирдлагууд нь илүү ОТ төслийг үр өгөөжтэй болгох, хөрөнгө оруулсан талдаа ч тэр, Монголын ард түмэн сонгогч байлгах тал илүү анхаарна. Энэ үүднээсээ бид өөрчлөлтийг хийнэ.
Тийм болохоор ОТ-н сонсгол дээр яах вэ дээ бас яригдах зүйл нь яригдана биз. ОТ-той түр хорооны хийж байгаа сонсголтой, сонсголгүй Монгол Улсын Засгийн газар ОТ-н төслийг сайжруулах, Монголын ард түмэнд үр өгөөжтэй болгох, анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан үеийн 53%-ийн өгөөжийг Монголын ард түмэн авах тал дээр ажиллаж байгаа. Үр дүн гарна аа гэдгийг та бүхэн бас энэ...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.