"Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна" гэв
"Миний хүү Б.Идэр-Одод холбогдох хэрэг хаагдсан" хэмээн түүний ээж, Иргэний оролцооны намын дарга Ц.Оюунгэрэл саяхан нэг лайваар мэдэгдсэн юм. Харин албаны эх сурвалж "Эрэн сурвалжилж байгаа. Интерполын "хөх булант зар"-аар эрэн сурвалжилж байгаа" гэв.
Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас койн гаргаж зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаар 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж үзэн Б.Идэр-Одыг шалгаж байгаа юм.
Түүний ээж Ц.Оюунгэрэл цахим орчинд хүүгийнхээ хэргийг хаагдсан гэж мэдэгдээд байгаа бол хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Интерполын "хөх булант зар" гэдэг нь олон улсын хэмжээнд интерполын шугамаар эрэн хайх ажиллагаа юм. Тэрбээр хоёр жилийн өмнө Австрали Улс руу оргон зайлсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.