Б.Энх-Оргил аваргын бүсний төлөө Бразил тулаанчтай хүч үзнэ
Монголын төдийгүй одоо Ази тивийн холимог тулааны тод од болоод буй Б.Энх-Оргил энэ амралтын өдөр OneChampionship холбооны "One Fight Night 34" оргил тулаанд аваргын бүсний төлөө тулалдана.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2022 онд OneChampionship холбооны "RoadToOne Mongolia" шоуны ялагч болж байсан бол өнөөдөр тус холбооны аваргын бүсний төлөө тулалдахаар болоод байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд OneChampionship холбоонд долоон тулаан хийснээс зургаан тулаанд нь өрсөлдөгчөө ялаад байгаа юм.
Харин энэ удаа түүнтэй тулалдах Бразилын Фабрисио Эндрадегийн хувьд өдгөө 28 настай бөгөөд мэргэжлийн холимог тулаанд есөн удаа орж найман удаа ялаад байгаа шаггүй нэгэн. Муай Тай болон кикбокс суурьтай тулаанчийн хувьд 2023 онд "One Fight Night 7" тулаанд өөрийн нутаг нэгт Жон Линекерийг техникийн илт давуугаар ялж аварга болж байлаа.
Аваргын бүсний төлөөх тулаан 12 дугаар сарын 6-ны өдөр ялагдах хуваарьтай байна. Аваргадаа амжилт хүсье
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.