Монгол, Хятадын хамтарсан сурвалжилгад 30 гаруй сэтгүүлч оролцож байна
"Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшилъя" Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Гуандүн, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Хятад улсын Гуанжөү хотод нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Өвөр Монголын Интернэт мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд Монголын талаас "Зууны мэдээ" сонин, news.mn, mass.mn, zuv.mn, livetv.mn, ivoice.mn зэрэг арав гаруй сонин, цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчид болон Хятадын талаас Лавлалт мэдээ, Ардын сүлжээ, Синьхуа нэт, Хятадын сүлжээ, Гуандүн муж, ӨМӨЗО-ны 12 хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 30 гаруй сэтгүүлчид оролцож байна. Хамтарсан сурвалжилга 12-р сарын 8-ны өдрийг дуустал үргэлжлэх болно.
Сурвалжилгын арга хэмжээний үеэр Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн сэтгүүлчид Гуандүн мужийн Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн амьдрал, эрүүл мэндийн аж үйлдвэрийн инновацын бүс, Юн Чин Фан, Пажөү хиймэл оюун ухаан ба дижитал эдийн засгийн туршлага, сурталчилгаа, чадавхжуулах төв, Юньде технологи, Хүйтянь агаар, сансрын технологи, Шяома ухаалаг аялал, BYD, Жүнчин болон UBTECH, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг, Мэннью групп, Цахилгаан эрчим хүчний групп, Эрээн хотын боомт зэрэг аж ахуйн нэгжүүдээр зочлон, шинжлэх ухаан технологийн инновац, хиймэл оюун ухаан, био эм бэлдмэл, уламжлалт соёлын хамгаалалт ба уламжлал, хятад, монгол эм эмнэлэг, цахилгаан эрчим хүч, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боомтын бүтээн байгуулалт зэрэг сэдвийн тойронд сурвалжилга бэлтгэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.