Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт аргаар дарсан дарсуудыг албан ёсоор импортлон худалдаалж байна.

Тус дэлгүүр зөөлөн, хагас зөөлөн, хуурай, хагас хуурай, чихэрлэг зэрэг амтны ангилалтай арав гаруй төрлийн дарсыг хэрэглэгчдэд санал болгодог. Уг дарснуудын онцлог нь спирт болон чихрийн агууламж бага, цэвэр усан үзмийн сортоор уламжлалт аргаар дарж, тухайн улсын эдлэн газраас шууд оруулж ирдэг.

Lenoble дарсны дэлгүүрийн борлуулалтын ажилтан Ч.Чимэдтогтох “Монголчууд спиртийн агууламж өндөртэй дарсыг түлхүү хэрэглэж байгааг анзаараад уламжлалт аргаар дарсан дарсыг монголд нутагшуулъя гэсэн зорилгоор сайн чанарын вино импортлон худалдаалах болсон. 2017 оноос хойш залуучуудын дарсны хэрэглээ болон дарсны талаарх мэдлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авах чадвар, сонголт мөн дагаад өссөн.

“Манай дэлгүүрийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол “Baron de lirond eau” брендийн  улаан болон ягаан дарс. Эдгээр дарс нь зөөлөн амттай, үнэ харьцангуй хямд, шарталт өгдөггүй гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Чихэрлэг сортын усан үзмийг дарж зөөлөн болон хагас хуурай дарс гаргадаг бол исгэлэн сортын усан үзмийг дарж хатуу дарс үйлдвэрлэдэг. Ягаан дарсанд бага зэрэг гүзээлзгэнэ нэмж хийдэг бөгөөд сахрын агууламж нь бусад төрлөөс арай өндөр байдаг.

Дарсны амт, чанар нь усан үзмийн сортоос хамааран ялгаатай бөгөөд он цаг өнгөрөх тусам улам сайжирдаг. Харин зөвхөн улаан дарсыг халааж ууж болдог. Халааж уух үед хатуулгийн хэмжээ нэмэгддэг тул 100 хувийн жүүс нэмж уувал амт нь илүү зөөлөрдөг” гэв.

Залуучууд дарсыг хүнд бэлэглэхээс гадна өөрсдөө сонгон авч уудаг бол настай хүмүүс илүү ихэвчлэн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Эрүүл мэндээ бодвол дарсыг ихээр биш, бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Оройн хоолны дараа 100–150 грамм вино уух нь ядаргаа тайлах, хоол боловсруулах үйл явцыг дэмжих, хөгшрөлтөд эерэг нөлөө үзүүлдэг.

Анх удаа дарс авч байгаа эсхүл дарс хэрхэн сонгохоо мэдэхгүй бол виноны чанарыг үнэр, өнгө, амтаар нь ялгаж сонгож болно. Хагас хатуулаг нь бага байх тусам амт зөөлөн, спиртний агууламж бага, усан үзмийн цэвэр амт илэрхий байдаг. Улаан дарсыг задсанаас хойш хөргөгчинд 14 хоног хадгалж болно, харин цагаан дарсыг хэдий хугацаанд ч ууж болно.

Бусад томоохон байгууллагууд үйлдвэрийн аргаар дуураймал дарс үйлдвэрлэдэг учир lenoble дэлгүүрийн дарснууд сүлжээ дэлгүүрээр борлуулдаггүй. Салбар дэлгүүрээсээ хувь хүн болон ресторануудад зардаг тухай Lenoble-ийн ажилтан онцоллоо. Уламжлалт аргаар дарсан дарсыг худалдан авахыг хүсвэл салбар дэлгүүрээсээ сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

b854bcbd fee8 428a a85a a0e5f57a9278

e7d2b9ce 7b03 46ae 85d5 288d17a73d93

9e75061c f9e0 410e aa7f ee46e1fb5ecc

8e315fa1 69a5 4e09 82a8 abbaa5623d59

Ө.АМГАЛАНЗАЯА

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.