“Physical Asia"-д оролцсон баг тамирчидтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix" компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлж оролцсон баг тамирчид болон төслийн багийн төлөөллийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлсэн байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ.
“Physical Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа ба Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалтыг аваад байгаа билээ.
Зургийн цомог
×
1 / 9
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.