Өнөөдөр 11 монгол жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн 2025 оны Абу Дабыгийн их дуулга тэмцээн өнөөдөр /11 сарын 28/ хөшгөө нээж байна. 

f09336f74cbc4468b716986d62020d33

52 орны 373 жүдоч өрсөлдөх энэ удаагийн Абу Дабыгийн их дуулга тэмцэнэд Монгол улсаа төлөөлөн 15, АНЭУ, АНУ-ын нэр дээрээс тус бүр хоёр, хоёр монгол бөх зодоглож байна. Монголын багийн бүрэлдэхүүн болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба энэ өдөр Монгол улсаа төлөөлөн найм, АНЭУ-аас хоёр, АНУ-ын нэг буюу нийт 11 монгол бөх хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд С хэсгийн эхний тойрогт ОХУ-ын Х.Тлишевтэй, залуу бөх Т.Түмэнжаргал А хэсэгт эхний барилдаанаа Францын Р.Вергнестэй барилдахаар учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Кыргызстаны Х.Ересвековтой барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн оноолт

Харин АНЭУ-ын нэр дээрээс барилдах Б.Нармандахын хувь С хэсэгт мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израйлын бөхтэй учраа таарсан бол А хэсэгт АНУ-ын нэр дээрээс хүч үзэх залуу бөх Э.Билэгт Испанийн бөхтэй оноолт таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн А хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг В хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Италийн бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жинд: 

Залуу бөх О.Оюунчимэг А хэсэгт Германы бөхтэй учраа таарсан байна.

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн А хэсгийн оноолт

Өнгөрсөн оны Абу Дабыгийн их дуулгын аварга Б.Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдаж байгаа ба С хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин залуу бөх Б.Уранзаяа D хэсэгт эхний тойрогт Болгарын бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С, D хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

В хэсэгт энэ оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Г.Энхжин эхний тойрогт 2023 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын В.Жулытэй, С хэсэгт энэ оны өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар эхний тойрогт гоц мөргөж улмаар тус хэсгийг тэргүүлэн барилдаж буй Израйлын хашир туршлагатай Нелсон Леви Тимнатай барилдахаар боллоо. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В, С хэсгийн оноолт

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.