🔴С.Бямбацогт: Г.Дамдинням сайдтай ажил булаацалдсан зүйл байхгүй

AI хөрвүүлсэн

Засгийн газарт дотоод зөрчил үүсэж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын хооронд зөрчил үүссэн гэх мэдээллийн дагуу 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Засгийн газрын гал тогоо гэдэг утгаараа Ерөнхий сайд Хэрэг эрхлэх газрын даргадаа л гол, галтай, хариуцлагатай, хугацаатай ажлуудаа өгчихдөг юм байна лээ. Урьд өмнө нь ч тэгж явж ирсэн. Тэр уламжлалын дагуу би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод, маш олон ажлын хэсгийг ахлахаар Н.Учрал сайдаас ажлаа хүлээж авсан.

Ачаалал ихтэй, ажил ихтэй байгаа учраас зарим ажлуудаа холбогдох салбарын сайд нарт нь хариуцуулах саналыг гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гаргуулсан. Тухайлбал, Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой томоохон асуудлыг Сангийн сайд, Хууль зүйн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар хариуцаж ажиллаж байгаа. Мөн "Петрочайна" компанитай холбоотой асуудал, газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хариуцах болсон.

Харин зэс хайлуулах үйлдвэрийн төслийг Ерөнхий сайд надад хариуцуулж, ажлыг нь би ахалж байгаа. Олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлах ажлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна.

Г.Дамдинням сайд хариуцсан ажлаа, би бас хариуцсан ажлаа хийж байгаа. Энд ямар нэг үл ойлголцол байхгүй. Зарим нэг ажил дээр холбогдох захирлууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай ажлаа уялдуулах тал дээр сул байж магадгүй. Үүнийг уялдуулах тал дээр бид анхаарна. ЗГХЭГ-ын даргын хувьд салбар хоорондын зохицуулалт, уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй. Үүний дагуу үүрэгт ажлаа би биелүүлнэ гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сонгогч 17 минут өмнө
ОТ, Онтора юу болсон бэ? Сайдаа Батнайрамдал гишүүн яагаад чимээгүй болчихов. Таны хувийн бизнес цэцэглэж байна гэж бичигдэх болж.