ОХУ-ын жүдочид төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй боллоо
Өнөөдөр /11 дүгээр сарын 28/ жүдо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээний өмнө олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ гүйцэтгэх хорооны хурлаар хэд хэдэн анхаарал татсан шийдвэрүүд гарлаа.

Тодруулбал: Беларус болон ОХУ-ын тамирчдын улсынхаа далбаан дор өрсөлдөж төрийн дууллаа эгшиглүүлэх эрхийг нь сэргээсэн байна. Энэхүү шийдвэр гарсан цаг мөчөөсөө эхлэн шууд хэрэгжих буюу Абу Дабыгийн их дуулга тэмцээнээс хэрэгжих юм. Дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ нь улс төрөөс ангид эв, нэгдлийг эрхэмлэж ялгаварлан гадуурхалтгүй спортыг хөгжүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлж байна хэмээн тайлбарласан байна.
Абу Дабыгийн их дуулаг тэмцээнд ОХУ-ын эрэгтэй 12, эмэгтэй долоо буюу нийт 19, Беларусын эрэгтэй хоёр, эмэгтэй нэг буюу нийт гурван тамирчин өөрийн улсын нэр дээрээс оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.