Абу Дабыд манай 17 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн уламжлалт Абу Дабыгийн их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. 

a418b2e1fad84e218ae0159195b3723c

Энэ удаагийн Абу Дабыгийн их дуулга тэмцээнд 52 орны 374 жүдоч хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү, МУГТ Л.Энхрийлэн нарын 15 жүдоч зодоглоно. Тодруулбал:

Эрэгтэй:

  • -60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал
  • -66 кг: Ё.Басхүү
  • -73 кг: Ж.Энхтөр
  • -81 кг: О.Шинэбаяр
  • -90 кг: Ц.Ган-Эрдэнэ
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн

Эмэгтэй:

  • -48 кг: Г.Наранцэцэг
  • -52 кг: О.Оюунчимэг, Б.Уранзаяа
  • -57 кг: М.Цэндбазар, Г.Энхжин
  • -63 кг: Л.Энхрийлэн
  • +78 кг: Д.Номинзул

Мөн түүнчлэн АНЭУ-ын нэр дээрээс манай дараах бөхчүүд хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Нармандах нар хүч үзнэ. 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

11 сарын 28 /Баасан гараг/

14:00 цагт: эмэгтэйчүүдийн -48, -52, -57,  эрэгтэйчүүдийн -60, -66кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

11 сарын 29 /Бямба гараг/

14:00 цагт: эмэгтэйчүүдийн -63, -70,  эрэгтэйчүүдийн -73, -81кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

11 сарын 30 /Ням гараг/

15:00 цагт: эмэгтэйчүүдийн -78, +78,  эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Дээрх жингийн медалийн төлөөх барилдаан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.