🔴Г.Дамдинням: Тамхины хуулийн зохицуулалтыг маш чамбай гаргахгүй бол хар зах цэцэглэх эрсдэлтэй
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-ДЭМБ-ын мэдээлэл өгөх сургалтад би сууж байсан. Ер нь олон улсын байгууллагууд хяналтыг арай өөрөөр тогтоодог юм байна лээ. Юу ч гэсэн энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд, ажлын хэсгүүд дээр нэлээн няхуур авч үзэж ярих ёстой байх.
Нэгдүгээрт, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүдийг зохицуулах ёстой. Хоёрдугаарт, хэт өндөр татвар тавьчихаар дамын наймаа руу шилжчихдэг. Тэгээд татвар ч үгүй, хяналт ч үгүй, стандарт ч үгүй нууц наймаа болдог. Ийм сөрөг нөлөөтэй, эсрэг үйлчлэлтэй байдаг зохицуулалт.
Энэ асуудал бол татварын бодлогоор л удирддаг зүйл. Хэт өндөр татвар тавих юм бол шууд далд эдийн засаг руу шилжээд, үнэ нь хадчихдаг. Ямар ч удирдах, зохион байгуулах боломжгүй болж хувирдаг. Харин татвар хэт бага байвал бас их дэмжээд байдаг. Тааруулж тавих ёстой л асуудал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.