🔴Э.Болормаа: Хүн биш араатнууд төрийн ордонд байна
Яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа гэх УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа. Түүнээс юуны түрүүнд Тамхины хяналтын тухай хуулийн талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Энэхүү хуулийн гол зорилго нь бага насны хүүхдүүдийг хамгаалах явдал. Электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд ихээхэн нэмэгдсэн, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Татварын нэмэгдэл нь хэрэглээг бууруулах зорилготой бөгөөд бусад улс орны жишгээр хэрэглээ 15-20 хувиар буурсан тооцоо бий.
-Таныг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаа гэх тухайд?
-Би өнгөрсөн долоо хоногт Бразил улсад албан томилолтоор явж байхдаа намайг эрэн сурвалжлах мэдээллийг цахимаас харсан. Томилолтоос ирмэгцээ дуудсан газар нь очсон боловч цагдаагийн байгууллагад гардуулах тогтоол нь бэлэн биш байсан. "Ямар процессын алдаатай, улс төрийн дарамт шахалт дунд ажиллаж байгаа бол доо" гэсэн бодлыг төрүүлсэн.
Сонгуулийн санхүүжилттэй холбоотойгоор гадны компаниас хандив авсан гэх асуудалд удаа дараа тайлбар өгч байсан. Энэ асуудлыг дахин гаргаж ирэх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Сонгуулийн үед ялагдахаа мэдэж байсан ах нарын зохиосон "зохиол" гэж харж байгаа. Тухайн компанитай огт уулзаж байгаагүй, мэдэхгүй, танихгүй.
Би нууж хаалгүй хэлчихдэг, бага зэрэг шударга хүн. Төрийн ордонд байгаа залуу эмэгтэйчүүдийг хэлсэн үгэнд нь орохгүй, дар гэсэн товчийг нь дарахгүй байгаа учраас иймэрхүү зүйл болж байгаа хэрэг. НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх ямар аймар хүн биш араатан байв. Хурал дээр ирж ухаантай юм ярьдаг иймэрхүү хүмүүс төрийн ордонд ч байна. Өмнөх их хуралд эмэгтэй гишүүнийг бэлгийн дарамтад оруулсан тохиолдол ч гарч байсан юм билээ. Энэ асуудлыг УИХ-ын даргад хэлэхэд нуугаад өнгөрсөн байдаг хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.