Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна. 25-26-нд шилжих шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
- 26-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
- 28-нд нутгийн хойд хэсгээр,
- 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
27, 28, 30-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.