🔴ЧУУЛГАН: Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилсон.
Энэ хүрээнд шинэ сайд нар тангаргаа өргөж байна.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль
- 2005 онд Маастрихтын Их сургууль, Магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
- 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
- 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
- 2021-2024 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
ШАГНАЛ
- Алтангадас одон
- Цэргийн гавьяаны одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Сүхбаатарын одон
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгийн товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- ШУТИС, газрын тосны инженер
- Удирдлагын академи, төрийн захиргааны менежмент
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүндэт профессор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч
- 2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга
- 2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
- 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
- 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч
- 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2021 онд Алтангадас одон
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.