🔴LIVE: Электрон тамхи нь тамхинаас гаргадаг хэрэгсэл биш. Тамхины хяналтын тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай гэв

AI хөрвүүлсэн

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбоотойгоор  эмч, багш нар, эцэг, эхчүүд байр сууриа илэрхийлэв. 

Судалгаагаар, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт дөрөв дахин нэмэгджээ. Мөн тамхи татах нас гурван насаар залуужжээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад тамхи, ялангуяа шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсч, импорт нэмэгдэн хяналтгүй зарагдах болсон. Үүнтэй холбоотой өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж,  13-17 насны  дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэх судалгаа гарчээ.

Судлаач:

-Янжуур тамхийг татаж байгаа хүн янжуур тамхинаас ялгарч байгаа утааныхаа 80%-ийг өөрийнхөө уушги руу буюу өөрийгөө хордуулаад 20%-ийг нь  гадагшаа буюу дотоод орчны агаар руу цацдаг. Вейпийг татаж байгаа хүмүүс болохоороо 30%-ийг нь уушги руугаа оруулаад 70%-ийг нь одоо энэ агаар руу цацдаг. Агаар дуслын замаар буюу агаар дээр хөвж байгаа усны дусал шиг дуслуудаар өвчин халддаг. Тэгвэл вейп хүн татахаараа утааг нь хүчтэй үлээдэг учраас тэр амнаас гарч байгаа химийн бодистой дуслууд энгийн хүний амьсгалж байгаагаас илүү хол зорчих магадлалтай. Түүнчлэн тухайн хүн өөрөө ямар нэгэн төрлийн халдварт өвчинтэй бол халдварлуулах магадлалтай. Өвлийн улиралд агааржуулалт маш муу байдаг. Энэ хурлын өрөөнд нэг хүн вейп татахаад гарч явлаа гэхэд утаа нь нүдэнд харагдахгүй тэгэхдээ тэр агаар дээр байгаа дуслууд болоод үлдчихнэ. Дараагийн орж ирсэн хүн тэр агаар дээр байгаа дуслыг бол амьсгалах бүрэн боломжтой ингэснээр тэр хороор амьсгалах бүрэн боломжтой нөхцөл үүсэж байгаа. Тийм учраас аль ч тамхийг дотоод орчинд хорих нь зөв гэж судлаач хүний хувьд үзэж байна.

-Тамхи электрон тамхийг оруулж ирдэг импортолдог компаниуд электрон тамхи бол тамхинаас гарах хэрэгсэл гэж үздэг.  ДЭМБ-ын зөвлөмж олон тооны судалгаагаар бол энэ электрон тамхи нь тамхинаас гаргадаг хэрэгсэл биш. Энэ бол харин эсрэгээрээ залуучуудыг ирээдүйд тамхи татах энэ эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа гоё амт үнэртэй, гоё дизайнтай болгож залуу үеийг илүү татаж оролцуулснаараа энэ хүүхдүүд маань цаашид утаат тамхинд орох эрсдэл 7 дахин нэмэгддэг. Цаашид бүүр мансууруулах сэтгэц нөлөөт бодисын донтолтод өртөхөд 2 дахин эрсдэл нь нэмэгддэг. Тэгэхээр ийм бодит эрсдэл байгаа нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр одоо хамгийн чухал хууль болох Тамхины хяналтын хуулийг Их хурлын гишүүд маань баталж өгөөсэй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.