УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байна

УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаад цагдаа, прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч тэрбээр элдэв шалтаг, шалтгаан хэлж зугтсаар уг тогтоолтой танилцахгүй, шүүхээс түүнийг албадан ирүүлэх захирамж ч гаргаад хүчрэхгүй, муур, хулгана болж тоглож байна.

Энэ сарын 28-ны дотор түүнийг албадан ирүүлэх захирамж шүүгч гаргасан бөгөөд үүнийг нь мэдсэн Э.Болормаа олон нийтийн сүлжээнд “Гутлаа тослоод очно” гэж мэдэгдээд буй юм. Тэрбээр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 56.1.1-ийн “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага”-аас хандив авахыг хориглох заалтыг зөрчсөн байдаг. Уг нь гадаадын иргэн, аж ахуйн нэгжээс хандив авснаа мэдсэн бол уг хуулийн 56.2-т заасан “Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэх заалтын дагуу буцаах ёстой. Э.Болормаад хандив өгсөн “Ханбогд эксплорэйшн”, “Гал эксплорэйшн” гэх хоёр аж ахуйн нэгж нь Завхан аймгийн нутагт уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Квок гэх гадаадын иргэний эцсийн өмчлөлд байдаг юм. Ингэж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авч, зарцуулсныг аудитын байгууллагаас тогтоосон байдаг.

Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормааг Эрүүгийн хуулийн 14.5 дахь хэсгийн “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татах тогтоол баталж, танилцуулахаар болоод буй аж. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 57 минут өмнө
Албадан танилцуулах арга байдаг л биздээ. Хүн бүр хуулийн өмнө тэгш гэдэггүй бил үү
М.Бүрэнбаяр 43 минут өмнө
Гутлаа тослоод очооч. Жирийн иргэн байсан бол аль хэдийнээ хар гэртээ УИХ гишүүн гээд Монголын хууль үйлчилдэггүй юм уу. Хууль тогтооч санаатай юм бол Шүүх, Прокурор, Цагдаа зэрэг хүчний байгууллагуудын ажилд саад бүү учруул. УИХ гишүүнцэрээ