Газар чөлөөлөхтэй холбоотой нөхөр олговор 92 хувийн гүйцэтгэлтэй байна

Газар чөлөөлөхтэй холбоотой нөхөр олговор 92 хувийн гүйцэтгэлтэй байна

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 10 асуудлыг хэлэлцжээ.

Тухайлбал, Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулав.

viber_image_2025-11-24_17-38-43-456.jpg

Ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлов.

Үүний дараа Нийслэлийн 2025 оны газар ЗОХИОН байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалалтын төлөвлөгөөний төслийн тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа. Тус албанаас энэ онд газрын менежмент, газар зохион байгуулалт, газар чөлөөлөхтэй холбоотой нөхөр олговор, газрын төлбөр зэрэгтэй холбоотой нийт 1067 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь одоогоор 92.11 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа онцоллоо.

Улмаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, Нийтийн тээврийн Улаанбаатар Трам (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай, “Дулааны тавдугаар цахилгаан станц" ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай зэрэг бусад асуудлыг хэлэлцэж НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэцэхийг дэмжлээ.

viber_image_2025-11-24_17-38-44-191.jpg

viber_image_2025-11-24_17-38-52-680.jpg

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.