Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит 5 төрөлд спортын тэмцээн зохион байгуулав
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨААТҮГ, хороод зэрэг 35 байгууллагын 25 багийн давхардсан тоогоор 1350 албан хаагч оролцож, авхаалж самбаагаа сорьж байна.
Тэмцээний нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн: “Энэ удаагийн тэмцээн дүүргийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Мөн шинээр И-спортын төрөл нэмэгдэж, тэмцээний цар хүрээг тэлж байна” хэмээн онцолж, баг тамирчдад амжилт хүслээ.
Тус тэмцээн 11 дүгээр сарын 17–21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон болон “UG Arena”, “Шинэ тэрэг” дартсын клубийн зааланд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.